Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 05 сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Аймгийн нутгаар агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, ӨндөрУлаан, Чулуут, Булган , Цахир сумдын нутгаар 7,9-10,8 градус дулаан, бусад сумдын нутгаар 11,7-17,0 градус дулаан байв. Агаарт өдөртөө Өлзийт,Хашаат сумдад 33,0 градус, Өгийнуур суманд 32,0 градус, Батцэнгэл, Хайрхан, Хотонт сумдад 31 градус, Төвшрүүлэх, Эрдэнэмандал сумдад 30,0 градус, бусад сумдын нутгаар 25,0- 29,0 хүрч халсан байна. Агаарт шөнөдөө бүх сумдын нутгаар 5,0-11,0 градус хүрч хүйтэрсэн байна. Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр Батцэнгэл, Хашаат сумдад 4 өдөр, Өлзийт, суманд сумдад 3 өдөр, Эрдэнэмандал, Хотонт сумдад 2 өдөр, Хайрхан суманд 1 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Хашаат суманд 23,3 градус, Өлзийт суманд 23,0 градус, Өгийнуур суманд 22,3 градус, Батцэнгэл суманд 22,0 градус, бусад сумдын нутгаар 14,7-18,0 градус дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө Батцэнгэл суманд 63,0 градус, Хашаат суманд 61,0 градус, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат сумдад 60,0 градус, бусад сумдын нутгаар 57,0-59,0 градус хүрч халсан байна. Хөрсөнд шөнөдөө бүх сумдын нутгаар 3,0-12,0 градус хүйтэн байлаа.Хөрсний гадарга дээр 40 градусыг давж дулаарсан өдөр Эрдэнэмандал ,Хашаат, Хотонт сумдад 22 өдөр, Эрдэнэбулган, Батцэнгэл сумдад 20 өдөр, Тариат, Төвшрүүлэх, Өлзийт сумдад 19 өдөр, ӨндөрУлаан, Булган сумдад 18 өдөр, Өгийнуур суманд 13 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ аймгийн нийт нутгаар 2-9 удаа бороо орж, 3,3 - 32,0 тунадас унасан байна. Хамгийн их тунадас Эрдэнэбулган суманд 32,0 мм, хамгийн бага тунадас Жаргалант суманд 0,0 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ сард салхины хамгийн их хурд секундэт 9-23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал суманд секунтэд 23 метр, Эрдэнэбулган суманд секунтэд 21 м/с, Өлзийт суманд секунтэд 19 м/с, Тариат суманд секунтэд 16 м/с, Хашаат, Чулуут, Хайрхан, Хотонт, Цахир сумдад секунтэд 14 м/с, Төвшрүүлэх,ӨндөрУлаан, Булган сумдад секунтэд 12 м/с, Цэцэрлэг, Хангай, Жаргалант сумдад секунтэд 10м/с, бсуда сумдын нутгаар 9 м/с хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал суманд 25 өдөр, Эрдэнэбулган суманд 20 өдөр, Өлзийт ,Тариат сумдад 13 өдөр, Хайрхан суманд 8 өдөр, Чулуут суманд 7 өдөр, Хашаат суманд 6 өдөр, Булган суманд 5 өдөр, Тариат ,Төвшрүүлэх, Жаргалант сумдад 4 өдөр, ӨндөрУлаан суманд 3 өдөр, Хотонт ,Булган сумдад 2 өдөр, Хангай суманд 1 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл: 2017 оны 05 -р сарын 25 –ний өдрийн сумын төвийн ойролцоох бэлчээрийн ургамлын хашаалаагүй талбайд хийсэн ажиглалтаар ургамлын ургалтын байдал Чулуут, Тариат, Эрдэнэбулган, Жаргалант, Булган, Цэцэрлэг сумдад сайн, бусад сумдын нутгаар дунд байна. Ургамлын өндөр 2-7 см , Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Жаргалант, Хотонт сумдын ургацын хэмжээ 0,2- 0,9 ц/га, бусад сумдад ургац тодорхойлоогүй байна. Мал хаваржилт хэвийн байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт бэлчээрийн хортон царцаа Өндөр Улаан, Эрдэнэмандал,Эрдэнэбулган, Тариат, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хашаат, Өлзийт,ӨндөрУлаан, Өгийнуур сумдад 1-6 ширхэг, бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд хөөвөр хялгас авах, бод мал төллөх, отор хийх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хашаат сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа